Шувууны ханиад: Coles өндөгний тоонд хязгаар тавьсан ч салбарын сайд санаа зовох зүйлгүй гэв

Eggs in a carton

Виктория бол Шинэ Өмнөд Уэльс, Квинсландын дараа орох томоохон өндөг үйлдвэрлэгч юм. Source: EPA / Andy Rain Source: EPA / Andy Rain

Get the SBS Audio app

Other ways to listen

Виктория мужийн өндөгний таван фермд шувууны ханиад дэгдэж, тахиагаа устгалд оруулж байна. Үүнтэй зэрэгцээд Coles нэг худалдан авагч 2 сав өндөг авах хязгаарлалт тогтоожээ. Гэхдээ Хөдөө аж ахуйн сайд өндөгний нийлүүлэлтэд санаа зовох шаардлагагүй гэлээ.


Виктория муж дахь фермүүдэд илэрсэн шувууны ханиад нь дэлхийн бусад улсад илэрч байгаа үхлийн аюултай омог биш. Хүнсний аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөж байгаа бол өндөгийг аюулгүй идэж болно гэж Австралийн Хөдөө аж ахуйн сайд Murray Watt хэллээ.

Coles сүлжээ дэлгүүр хэрэглэгчдэд тавьж буй хязгаарлалтаа түр зуурынх боловч хэр удаан үргэлжлэхийг мэдэгдээгүй байна.

Woolworths-болон бусад дэлгүүрүүдэд хязгаарлалт тогтоогоогүй байна.


Share