Монголчуудын эмийн худалдаа| Антибиотикийг буруу хэрэглэвэл амь насанд ч аюултай

Closeup female hand  placing medicament at domestic first aid kit top view.

Танд эрүүл мэндийн асуудал тулгарвал дур мэдэн эм уухаасаа өмнө мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Source: Moment RF / Elena Noviello/Getty Images

Get the SBS Audio app

Other ways to listen

Австрали дахь Монголчууд олноороо байдаг сошиал групүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл /антибиотик, дусал, тариа гэх мэт/ зарна, авна гэсэн зар их тавигдах болжээ. Энэ бол хуулиар хориотой үйлдэл бөгөөд таны эрүүл мэндэд ямар хүндрэл учруулахыг таашгүй.


440284059_2117682601923188_3497809731293240219_n.jpg
Ч.Золзаяа, Сиднейн Их Сургуульд өөрийн судалгааг хийж байгаа, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч
Дэлхийд нэг жилд 4.9 сая хүн антибиотикийн буруу хэрэглэснээс болж амь насаа алддаг. Энэ тоо 2050 он гэхэд 10 сая хүн болж нэмэгдэх хандлагатай байгааг тогтоожээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-н дурдсанаар антибиотикийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа тухайн үүсгэгчид чиглэсэн антибиотик эмчилгээг оновчгүй дур мэдэн, стандарт бусаар хэрэглэсэнтэй холбоотойгоор антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Танд орчуулагчийн үйлчилгээ хэрэгтэй бол
сайтаас эсвэл 13 14 50 дугаарт залгаарай.
Ч.Золзаяа эмчтэй танилцахыг хүсвэл:
mongolian_15032023_Zolzaya_High Degree Researcher with Australia Awards.mp3 image

Австралийн мэдээгүйжүүлгийн салбарт судалгаа хийж байгаа Монгол эмч

SBS Mongolian

16/03/202311:46

Share