Австрали Монгол соёлын хослол| Урт ширээтэй Золголт

333557566_1698022100613343_7207742220709675456_n.jpg

Мэлбурн хотын Монголчууд анхны урт ширээтэй золголт зохион байгууллаа.

Get the SBS Audio app

Other ways to listen

Аливаа баяр ёслолыг урт ширээ засан тэмдэглэдэг Австраличуудын соёлыг Монголын сар шинийн золгох ёслолтой хослуулсан анхны урт ширээтэй золголт Мэлбурн хотод боллоо.


Нийт 270 орчим Монгол, Австрали хүмүүс энэхүү сар шинийн баярт оролцжээ. Австралид морин хуур, хөөмийн урлагаар танигдаж буй Монгол уран бүтээлч, Монголын соёлын элч Бөхчулуун баярын гол тоглолтыг тавьж, үндэсний болон балетийн бүжигчин Амаржаргал, морин хуурч Чулуунбат, уртын дууч, хөөмийч Эзэд, Эсэн нар үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолт тавьсан байна.

IMG_7041.jpg
Зураач Золбоогийн бүтээлээр зочдыг угтан авав.
IMG_7022.jpg
Монголын соёлын элч Х.Бөхчулуун бүрэн хэмжээний тоглолтоо тавьлаа.
333796705_599993501555817_621213315380557619_n.jpg
Австралид улсад Монгол улсаас суугаа Элчин сайд Д.Даваасүрэн Канберра хотоос ирж, баярт оролцов. Зурагт: Хөтлөгч Гоёо, Heesco, Элчин сайд Даваасүрэн, бүжигчин Амаржаргал, Монголчуудын сар шинийн баярыг өөрийн гэртээ зохион байгуулсан Tim Hannaford нар. 2023 оны 2-р сарын 26 Мэлбурн хот, Mornington Peninsula.
20230226_143414.jpg
Торгууд Монголын сүүлчийн хааны охин Субсай хүрэлцэн ирэв.
Алс хол амьдран суугаа ч Монгол соёлоо сахин дагаж, үр хүүхдүүддээ өвлүүлэх, гадныханд таниулах зорилготой энэхүү баярыг жил бүр хийж, улам өргөн хүрээнд тэмдэглэнэ хэмээн зохион байгуулагчид нь төлөвлөжээ.
MicrosoftTeams-image (2).png
SBS Mongolian өөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурвалжлага бэлтгэлээ.
334035647_583783980455092_996815356201667460_n.jpg
Сар шинийн баярт Австрали Монголын 250 гаруй зочид ирлээ.
328629534_215903307665241_8968328601923874855_n.jpg
Есөн хөлт цагаан тугаа дээдлэн залав.
332850677_219124533928495_3925235064934318541_n.jpg
Монголоос ирээд удаагүй эмээ хүү хоёр Сар шинийн баярын хүндтэй зочид
333307773_755493696152188_6427495120005489798_n.jpg
Монгол гэрт үлгэр, тууль хайлав.
IMG_7062.JPG
Зочин бүхэн бэлэгтэй.
LISTEN TO
mongolian_20022023_Bukhu and Amaraa Tsagaan sar.mp3 image

Австрали дах олон үндэстэн дунд Монголчууд бидний онцгой ёс заншил Сар шинийн баяр

SBS Mongolian

20/02/202309:09

Share